Бельгид суралцах монгол оюутнуудын анхааралд
Коронавируст цар тахлын улмаас БНХАУ тодорхойгүй хугацаанд хилийн боомтоор зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосны улмаас Монгол иргэд тус улсад зорчиж, БНХАУ дахь манай улсыг хавсран суугаа Бельгийн Элчин сайдын яаманд урт хугацааны виз мэдүүлэх боломжгүй болоод байна.
Үүнтэй холбогдуулан манай талаас тавьсан хүсэлтийн дагуу суралцах зорилго бүхий урт хугацааны визийг Монгол иргэд зорчих боломжийг харгалзан Турк Улсын Истанбул хот дахь Бельгийн ЕКГ-т мэдүүлэх боломжтой болоод байна.
Виз мэдүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
- Зөвхөн оюутнууд тодорхой хугацаанд буюу БНХАУ-ын хилийн боомтоор зорчигч хөдөлгөөн хэвийн болох хүртэл Истанбул дахь Бельгийн ЕКГ-т виз мэдүүлэх боломжтой
- Тухайн оюутан Турк Улсад өөрийн биеэр ирж визийн материалаа өгч, визээ мэдүүлэх шаардлагатай
- Визийн асуудлаар Истанбул дахь тус улсын ЕКГ болон Бээжин дэх ЭСЯ харилцан мэдээлэл солилцон ажиллана
- Визийн материалыг дахин шалгах шаардлагатай хэмээн үзвэл тухайн визийн мэдүүлгийг Бельгийн Гадаадын иргэн харьяатын агентлагт шилжүүлэх бөгөөд энэ тохиолдолд хугацаа шаардагдах магадлалтай.
Сэтгэгдэл үлдээх