Цэс Close

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар 29-нд бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 29, 30-ны өдөр solongos.hudulmur-halamj.gov.mn хаягаар бүртгэнэ.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг ирэх сарын 16-ны өдөр зарлана. Шалгалтыг ирэх сарын 26-наас есдүгээр сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг есдүгээр сарын 23 -нд зарлана.

Бүртгүүлэхийг хүссэн иргэн :

  1. 18-39 настай Монгол Улсын иргэн
  2. Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй
  3. БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
  4. Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй
  5. Өнгө ялгах чадвартай
  6. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д тав болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байна.

Бүртгэл, онооны тогтолцооны шалгалтын дэлгэрэнгүйг http://hudulmur-halamj.gov.mn/content/36 , www.ezuvshuurul.mn ээс үзнэ үү. Анхааруулга:

  • Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч хоёр дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасна.
  • Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.
  •  Бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг төлснөөр таны бүртгэл баталгаажна.

Цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn систем энэ сарын 29, 30 ны өдөр өглөө 09:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Системд ухаалаг гар утас, компьютер, таблетаас нэвтрэх боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах