БНСУ: Фитнес төвүүдэд хурдан хэмнэлтэй хөгжим тавихыг хориглоно
БНСУ-ын Сөүл хот болон ойр хавийн бүс дэх фитнес төвүүдэд иргэдийг хөлөргөхгүйн тулд хурдан хэмнэлтэй хөгжим тавих, хоёр цагаас илүү хугацаагаар хичээллэх, шүршүүрт орохыг хориглосон байна.
Албаныхны хэлж байгаагаар халдварыг тархаахгүйн тулд энэ шийдвэрийг гаргажээ.
Нэг минутад 120-иос дээш цохилттой хөгжмийг хурдан хэмнэлтэй гэж үзэх бөгөөд үүнээс гадна гүйлтийн замуудын дээд хурд 6 км/цаг байх аж. Эдгээр дүрмийг мөрдсөнөөр фитнесээр хичээллэх иргэд илүү хурдан амьсгалах, хөлрөх, хэн нэгний хөлс бусад руу үсрэхээс урьдчилан сэргийлнэ гэж тус улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзсэн байна.
Фитнес төвүүд дээрх шийдвэрийг даваа гарагаас мөрдөж эхэлсэн бөгөөд зумба, аэробик болон спиннингийн төвүүд хурдан хэмнэлтэй хөгжимд дасгал хийлгэдэг учраас фитнес төвүүд хөгжмөө солих шаардлагатай болжээ. Мөн Нийслэл Сөүл болон эргэн тойрных нь спортын төвүүд 22.00 цаг хүртэл ажиллахаар болсон байна.
Тус шийдвэрийг танилцуулсны дараа к-попын алдартай хамтлагуудын нэг болох Blackpink-охидын хамтлагийн шүтэн бишрэгчид BTS хамтлагийн фэнүүдтэй харьцуулахад илүү хүнд байдалд орох нь гэх яриа тархжээ.
Мөн Сөүлд фитнесс төв ажиллуулдаг Кан Хюн Ку “Сонгодог хөгжим болон BTS-ийг тоглуулснаар халдварт ямар нөлөө үзүүлж байгааг баталсан нотолгоо бий гэж үү” Ихэнх хүн чихэвч зүүгээд дасгал хийдэг тул хэн ямар хөгжим сонсож байгааг хянах боломжгүй гэжээ. Харин хотын эрх баригчид спорт төвүүд зөвлөсөн хөгжмийг тоглуулснаар бүр мөсөн хаагдах эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж найдаж байна гэжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл үлдээх