Цэс Close

БНСУ: 18 цагаас хойш нэг дор 2-оос олон хүн цуглахыг хориглоно

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр улсын хэмжээнд КОВИД-19-ийн халдварын 1378 шинэ тохиолдол 2021.07.10-нд бүртгэгдэж энэ жилийн анхны, коронавиусийн халдвар гарснаас хойш гурав дах удаагийн хамгийн өндөр үзүүлэлт болов.

Өмнө 2020 оны 12 дугаар сарын 25-нд 1240 тохиолдол бүртгэгдэж байсан. Сүүлийн үед халдварын тоо ийнхүү нэмэгдэж буйг Дельта хувилбарын вирусийн халдвар эрчимжиж, 4 дэх давалгаа эхэлж байна гэж хорио цээрийн байгууллагууд үзэж яаралтай арга хэмжээг авч байна.

БНСУ-ын Засгийн газар 7 дугаар сарын 12-ны Даваа гаригаас эхлэн 14 хоногийн хугацаанд зай барих дэглэмийг хэрэгжүүлж, хорио цээрийн түвшний 4 дүгээр зэрэглэлд шилжлээ. Энэ дагуу олон нийтийг хамарсан уулзалт, цуглаан зохион байгуулах, 18 цагаас хойш 2-оос олон хүн уулзахыг хоригложээ. БНСУ нь 50 сая хүн амтай бөгөөд одоогоор 11,6% нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна.

ЭМЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах