БНСУ-ын Ерөнхийлөгч ирэх долоо хоногт Японы Ерөнхий сайдтай дээд хэмжээний уулзалт хийнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён ирэх долоо хоногийн эхээр Японы Нара мужид хоёр өдрийн айлчлал хийж, Японы Ерөнхий сайд Санае Такайчитай дээд хэмжээний уулзалт хийхээр болжээ. Дээд хэмжээний уулзалтаар хоёр орны харилцааг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэнэ гэжээ.
Хоёр орны удирдагчид бүс нутаг, дэлхийн хэмжээний өргөн хүрээний асуудал, эдийн засаг, нийгэм, соёлын талаар ярилцах төлөвтэй байгаа юм.
Ли, Такайчи нар хамгийн сүүлд аравдугаар сарын 30-нд Кёнжүд болсон Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд дээд хэмжээний уулзалт хэлэлцээ хийж, арваннэгдүгээр сард Өмнөд Африкт болсон 20 бүлгийн удирдагчдын уулзалтын үеэр товч уулзсан юм.
Ли, Такайчи нарын төлөвлөсөн дээд хэмжээний уулзалт нь Японы Ерөнхий сайд Тайванийн талаар хэлсэн үгнээс болж Токио, Бээжингийн хоорондын хурцадмал байдал хэвээр байгаа үед болж байна.
Сэтгэгдэл үлдээх