БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төв Азийн удирдагчдыг угтан авах ёслол хийлээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нар тус улсын Ши-Ан хотноо зохион байгуулагдаж байгаа Хятад-Төв Азийн чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Төв Азийн таван орны удирдагчид болон тэдний гэргий нарын хамт хүлээн авалтын үзүүлбэр тогтолтыг сонирхлоо.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргалах бөгөөд Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг улсуудын төрийн тэргүүн нар оролцож байгаа юм. Урьдчилсан байдлаар энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагчид “улс төрийн чухал баримт бичгүүдэд” гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь 31 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш зохион байгуулж байгаа анхны дээд түвшний уулзалт гэдгээрээ ихээхэн онцлогтой бөгөөд тус уулзалтаар дамжуулан азийн орнуудын эдийн засгийн болон дипломат харилцааг бэхжүүлэх зорилготой аж.
Сэтгэгдэл үлдээх