Цэс Close

БНХАУ-ын  Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Германы Канцлер Шольцтой хэлэлцээ хийжээ

БНХАУ-ын  Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Берлин дэх Канцлерийн ордонд Германы канцлер Шольцтой хэлэлцээ хийжээ.

Энэ үеэр Ли Чян, өнгөрсөн оны арван нэгдүгээр сард ноён Ерөнхий сайд та Хятадад айлчилсан хугацаанд Ши Жиньпин дарга тантай гүнзгий харилцан ярилцаж, Хятад Германы харилцааны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Хятад Герман бол орчин үеийн шинэчлэлийн зам дахь хамтын ажиллагааны найдвартай, түшигтэй түнш юм. Хятад Герман дипломат харилцаа тогтоосны 51 жилийн турш, хоёр тал харилцан хүндэтгэн харилцан ашигтай байх үзэл санааны дагуу яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, бүх талын стратегийн түншлэлийн харилцааг бүрдүүлж, Хятад, Европын харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулсаар ирсэн юм. Нөлөө бүхий том гүрний хувьд, Хятад Герман улам нягт хамтран ажиллах ёстой. Хятад улс Германтай хамтдаа хичээн зүтгэж, Хятад, Германы харилцааг ахиулан шинэ шатанд гаргаж, хоёр орны хөгжилд илүү сайн үйлчилж, дэлхий дахинд илүү их эерэг энерги болон тогтвортой байдлыг бий болгоход бэлэн байна гэжээ.

Шольц хэлэхдээ, Хятадын хөгжил дэвшлийг Герман сайшааж байна, энэ нь дэлхийн энх тайван болон тогтвортой байдалд тустай. ХБНГУ-ын тал ямарваа хэлбэрийн зайгаа барих алхамыг эсэргүүцэж байна, эрсдэлийг арилгах гэдэг нь "Хятаджихыг арилгах" гэсэн үг биш юм. Герман улс Хятад улстай тогтвортой харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд хоёр талын харилцаа солилцоогоо цаашид эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цаг уурын өөрчлөлт, ногоон хөгжил зэрэг салбарын асуудлыг зохицуулах талаар хамтын ажиллагааны нэн олон нийтлэг ойлголтод хүрэхэд бэлэн байна. Хоёр талын харилцан хөрөнгө оруулалтыг Герман дэмжиж, Германд хөрөнгө оруулах Хятадын компаниудад бизнесийн таатай орчин бүрдүүлэн өгөх болно гэжээ.    

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах