Цэс Close

БНХАУ-ын Шэньжэнь хотноо болох “Дэлхийн цом”-ийн 19 дэх удаагийн олон улсын бүжгийн нээлттэй тэмцээнд өсвөрийн монгол тамирчид оролцохоор боллоо

БНХАУ-ыцн Шэньжэнь футиань хотноо  2024 оны 7 сарын 13-19-ний өдрүүдэд “Дэлхийн цом”-ийн 19 дэх удаагийн олон улсын бүжгийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг тэмцээнд “Монголын их хааны элч” ОУ-ын бүжгийн зөвлөлийн 13 тамирчин оролцох эрхээ аван мэргэжлийн тамирчдын тэмцээнд тус тусын насны ангилалд оролцохоос гадна анх удаа мэргэжлийн бүжигчдийн багын төрөлд олон улсын тамирчидтай өрсөлдөхөөр болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд олон улсын зэрэглэлтэй 156 дэлхийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй шүүгчдийн баг ажиллахаар болсон байгаа бөгөөд манай улсаас “Монголын их хааны элч” ОУ-ын бүжгийн зөвлөлийн ерөнхийлөгч О. Жамц урилгаар хичээл заах болон шүүгчээр ажиллахаар болжээ.

“Монголын их хааны элч” ОУ-ын бүжгийн зөвлөл нь өнгөрсөн 4 сард GLDC-тай хамтын ажиллагааны хүрээнд “Grand Golden Crown-2024” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ба манай тамирчид дэлхийн элит тамирчдын сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдаж улмаар OSD-н  нүүр царай болох гайхалтай боломжууд нээгдээд байна.

“Дэлхийн цом”-ийн 19 дэх удаагийн олон улсын бүжгийн нээлттэй тэмцээнд дэлхийн 30 орчим улсын, БНХАУ-ын бүс нутгийн 34 муж хотын 25000 гаруй шилдэг тамирчид оролцож байгаа бөгөөд олон улсын бүжигчдийн хүсэл мөрөөдөл болсон зэрэглэл өндөртэй тэмцээн мөн сургалтууд болдгоороо онцлог билээ. Эх орноо төлөөлөн оролцож буй бүх тамирчиддаа амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах