Цэс Close

БОАЖЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө

“Туушин” зочид буудлын хурлын танхимд

09:00 цагт “Орчны эрүүл мэнд” үндэсний чуулган болж байна.

МУИС-ийн Дугуй заалд

09:00 цагт Азийн олон улсын эрх зүй судлаачдын "Дүрвэгсдийн хамгаалал ба хилийн хяналт: Азийн улсуудын туршлага" сэдэвт олон улсын хурал болж байна.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

Цаг уур орчны шинжилгээний төвд

10:00 цагт БОАЖЯ-аас цаг үеийн болон бусад онцлог асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Монголын хүүхдийн урлан бүтээх ордны "Орд" танхимд

10:00 цагт Эрүү шүүлтийн хор аюулыг таниулах шог зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Өнөөдөр сонины байранд

10:30 цагт "Синдерелла" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэн мэдээлэл хийнэ.

"Новотел" зочид буудлын 2 давхарт

11:00 цагт "Эрүү шүүлтгүй Монголын төлөө" зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа асуудлаар барилга барьж буй үндэсний компаниудын төлөөллөөс мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах