Цэс Close

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар хуралдааны Сайд нарын түвшний хуралдааныг удирдан явуулжээ

Энэ удаагийн хуралдаан нь “Ази, Номхон далайн бүс нутагт хамтын ажиллагаа, эв нэгдлийг хангах замаар эх дэлхийгээ хамгаалах нь” (Protecting our Planet through regional cooperation and solidarity in Asia and the Pacific) сэдвээр зохион байгуулагдаж байгаа ба уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамгаалал, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
✅ Мөн бүс нутгийн байгаль орчин, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах шаардлагатайг хуралд оролцогч талууд онцолж байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах