Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-д өргөн бариад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хуулийг хэлэлцэн батлах шаардлагатай байгаа гэдгийг бүгд ойлгож, мэдэрч байгаа. Энэ хуулийн төслийн 6.7 дахь заалттай холбоотойгоор гишүүдийн байр суурь өөр өөр байна. Нийгэмд ч янз бүрийн ойлголт өгч байна. Тиймээс МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэх үүднээс ажлын гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна" гэлээ.
Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар уг саналыг нь хүлээн авч, МАН-ын бүлэгт завсарлага өглөө.
Боловсролын ерөнхий хуулийн төсөлд англи хэлийг хоёрдогч хэл болгох тухай заалт оруулсан ч Байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Чинбүрэн тэргүүтэй гишүүдийн саналаар унасан юм.
Сэтгэгдэл үлдээх