Цэс Close

Боловсролын яам энэ жилийг "Багшийн ёс зүйн жил" болгон зарлахаар тогтжээ

Боловсролын сайдын энэ оны эхний шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд нэгжийн дарга нараас гадна харьяа байгууллагын удирдлагууд оролцож, салбарын мэдээллийг солилцжээ.

Боловсролын салбарын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг таницууллаа. Урсгал зардлын гүйцэтгэл 99.2 хувь, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 75.4 хувь, Боловсролын сайдын багцын гүйцэтгэл 100 хувь, харьяа байгууллагуудын төсөв мөн бүрэн гүйцэтгэлтэй гарсан байна.

Энэ онд боловсролын салбарын хүрэх үр дүн, үйл ажиллагааны төлөвлөлтийг хурлаар хэлэлцлээ. Тухайлбал, PISA олон улсын үнэлгээгээр цахим ур чадварыг үнэлүүлэх, бага боловсролын хөтөлбөр шинэчлэл эхнээсээ үр дүнгээ өгөх зэрэг ажил хүлээгдэж буй тул бэлтгэл хангахыг Боловсролын сайд П.Наранбаяр нийт удирдлагуудад үүрэг болгожээ.

Түүнчлэн 2025 оныг "Багшийн ёс зүйн жил" болгон зарлахаар тогтсоны хүрээнд тодорхой ажлуудыг санаачлан, хийж эхлүүлэхээр төлөвлөж байгаа хэмээн Боловсролын яам мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах