Цэс Close

Борис Жонсон: Европын Супер лиг улсуудын лигийн зүрхийг зогсооно

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын Супер лиг байгуулахыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Дэлхийн хөлбөмбөгийн томоохон 12 клуб нэгдэн, Европын Супер лиг гээчийг байгуулахаа албан ёсоор зарласан юм. Үүнд Английн “Арсенал”, “Ливерпүүл”, “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Тоттенхэм”, “Челси” гэсэн зургаан баг багтсан учир тус улсын Ерөнхий сайд үгээ хэлэхээс өөр аргагүйд хүрсэн нь аргагүй юм.

“Европын Супер лиг гээч нь хөлбөмбөгт маш их хор хохирол учруулах болно. Тиймээс энэхүү санаачлагыг эсэргүүцэж буй хөлбөмбөгийн холбоод, байгууллагуудыг бид дэмжиж ажиллах болно. Энэ Супер лиг бол улсуудын лигийн зүрхийг зогсоож, фанат бүрийн сэтгэл санааг хөндүүрлүүлнэ.

Тиймээс Супер лиг байгуулахаар төлөвлөсөн эдгээр клубүүд дараагийн алхмаа хийхээс өмнө фанатууддаа, хөлбөмбөгийн хүрээнийхэндээ хандах ёстой” хэмээн Борис Жонсон мэдэгдсэн байна.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах