БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын шуурхай хуралдаан 2025.10.20-нд болж төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон газрын дарга, харъяа байгууллага, агентлагийн дарга нар оролцлоо. Хурлын эхэнд БОУАӨЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр товч мэдээлэл өгөв. Тэрбээр албан хэрэг хөтлөлт, иргэдээс ирүүлсэн бичиг хэргийн хүсэлт, түүний хариу аргачлал, шат дамжлагуудыг хөнгөвчлөх чиглэлд анхаарч буйг дуулгалаа.
Мөн “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийн боловсруулалттай холбоотой ажлын хэсгийг хуралдуулж, салбарын бусад хуулийн шинэчлэлийг эрчимжүүлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан тухай танилцуулав.
Түүнчлэн яамны албан хаагчдын ачааллыг жигд хуваарилах, гадаад хамтын ажиллагааны хүрээнд газар хэлтсүүдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, зарим төрлийн тусгай зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх боломж зэргийг судлаж, салбарын яам үндсэн чиг үүргийн хүрээнд бодлогын асуудалд төвлөрөх чиглэлд анхаарч буйг онцолсон бол бусад газрын дарга нар хариуцсан асуудлын хүрээнд ажлуудаа танилцуулсан юм.
Харин сайд Б.Батбаатар салбарын яам үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд бодлогоо тодорхойлж бүтээлч ажиллахыг сануулж, Засгийн газрын хуралдаанаар оруулах салбар яамны бодлогын асуудлуудын гүйцэтгэлийг сайжрулах, гадаад харилцаа, томилолттой холбоотой асуудалд нэгдсэн дүгнэлт гаргаж танилцуулах үүрэг өгөхийн зэрэгцээ, улс төрийн нөхцөл байдал салбар яамны ажилд саад болох учиргүйг сануулснаар шуурхай хуралдаан өндөрлөв.
Сэтгэгдэл үлдээх