Цэс Close

Бусдын ятгалгаар сугалаа авсан залуу насан туршдаа 25.000 доллар авч байхаар болжээ

АНУ-ын  Вэстлэндэд амьдардаг 69 настай Брюс Жудики санамсаргүй байдлаар сугалаанд хожиж насан туршдаа жил бүр 25.000 доллар авч байхаар болжээ.

Азтан болсон Брюс “ Би сугалаанд итгэдэггүй. Тоглодог ч үгүй. Тэр өдөр би бичиг хэргийн ажилтантай ярилцаад зогсч байсан. Гэтэл намайг өнөөдөр үнэхээр азтай байна. сугалаа ав гэж дэлгүүрийн ажилчид хэлсэн. Тэд надад оролдоод үзэх хэрэгтэй. Хэрэв та азтан болвол жил бүр зүгээр л мөнгө авна шүү дээ гэж хэлсэн. Тэдний ятгалганд орж сугалаа аваад тэгээд би азтан болчихлоо. Би азтан болсноо мэдээд надад сугалаа зарсан хүмүүст очоопд би азтан болсон гэж хэлсэн.

Би тэтгэвэртээ гараад тухтай сайхан газар байшин аваад тэгээд спорт машин авна гэж боддог байсан. Дараа нь би өвөө болж бүх зүйл өөрчлөгдсөн. Би энэ мөнгөө гэр бүлийнхээ сайн сайхны төлөө зарцуулах болно. Өөр зүйлд мөнгөө зарцуулмааргүй байна” гэжээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах