Цэс Close

БХБЯ: 54 сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчлэнэ

Хот, хөдөөгийн хүүхдийн сурах орчны ялгааг арилгах, тав тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчилж, ариун цэврийн байгууламжтай болгохоор төлөвлөсөн.  

 Боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажлын санхүүжилтийг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ээс хариуцаж, 2021, 2022 онд нийт 100 тэрбум төгрөгний төсвийг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэх юм. Харин БШУЯ-нд сонгосон технологийн дагуу тендер шалгаруулах үйл ажиллагаа явагдах юм.2021 онд 16 аймгийн 101 сумын 450 боловсролын салбарын барилгын ариун цэврийн байгууламж шинэчлэгдэнэ гэсэн төлөвлөгөө бий.

Тэгвэл БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газраас 16 аймгийн 54 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байранд суурилуулах ариун цэврийн байгууламжийн “Ажлын даалгавар”-ыг боловсруулсан байна.   Ажлын даалгаврыг тухайн орон нутгийн Засаг даргаар баталгаажуулан, урьдчилсан төсөв боловсруулан Боловсрол шинжлэх ухааны яаманд хүргүүллээ гэж БХБЯ-наас мэдээлэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах