БШУЯ: Нэгдүгээр сарын 30-нд хичээл эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.
Ойрын өдрүүдэд хүйтэрсэн, мөн томуу, томуу төст өвчний тархалттай холбоотойгоор амралтыг сунгаж магадгүй гэх мэдээлэл гарсан ч Боловсрол, Шинжлэх Ухааны Яам "Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа" гэх хариулт өгөв.
Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлж, найман долоо хоног үргэлжилнэ.
Сэтгэгдэл үлдээх