Цэс Close

Бүх үйл явц дахь ардын ардчилал гэж юу вэ?

Хятадын Коммунист Намын ХХ их хурал аравдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийж, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХIХ сонгуулийн төв хорооны нэрийн өмнөөс их хуралд хандан хийсэн илтгэлдээ, бүх үйл явц дахь ардын ардчиллын онцлог шинж, давуу талыг бүх талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, шинэ эриний Хятадын социалист ардчилсан улс төрийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгт Хятадын ардчиллын чанарыг ажиглах чухал цонхыг нээж өгөв.

Тэгвэл бүх үйл явц дахь ардын ардчилал гэж юу вэ? Энэ нь ХКН ард түмнийг нэгтгэн удирдаж, ардчиллыг эрэлхийлэх, хөгжүүлэх, хэрэгжүүлэх агуу их үр бүтээл юм. Бүх үйл явц дахь ардын ардчиллын мөн чанар нь социалист ардчилал, гол хэсэг нь бүх Хятадын ард түмэн бөгөөд түүний шинж чанар, давуу тал нь бүх үйл явцдаа тусгагдаж байдаг. Энэхүү ардчлалын загвар нь ардчилсан сонгууль, ардчилсан зөвшилцөл, ардчилсан шийдвэр гаргах, ардчилсан удирдлага, ардчилсан хяналтыг нэгтгэж, улмаар улс орны улс төр, нийгмийн амьдрал дахь бүхий л салбарт ард түмний дуу хоолой, хүсэл эрмэлзлийг сонсох боломжтой. Иймэрхүү гинжин хэлхээтэй, бүх талын, бүхнийг хамарсан ардчлалын загвар нь Хятадын ард түмэнд жинхэнэ улс орныхоо эзэн байх боломжийг олгодог.

"Ардын ардчилал бол социализмын амин сүнс бөгөөд орчин үеийн социалист орныг бүх талаар цогцлоон байгуулахын зүй ёсны утга учир юм". Ард түмэн улс орныхоо эзэн нь болох тогтолцоог боловсронгуй болгох, мөн энэхүү тогтолцооны баталгааг цаашид бэхжүүлж, зөвшилцөх ардчиллыг бүх талаар хөгжүүлэх, үндсэн шатны ардчиллыг идэвхтэй хөгжүүлэх, өргөн олон эх оронч нэгдсэн фронтыг бэхжүүлэн хөгжүүлэх шаардлагыг санал болгож байгаа нь бүх үйл явц дахь ардын ардчиллыг цаашид хөгжүүлэх чиг хандлагыг зааж өгч байгаа юм.

Тогтолцооны баталгааны талаас авч үзвэл, ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоо нь бүх үйл явц дахь ардын ардчиллын тогтолцооны чухал хүчин зүйл юм. Зөвшилцөх ардчиллын хувьд, тэр нь Хятадын социалист ардчилсан улс төрийн өвөрмөц хэлбэр. Харин үндсэн шатны ардчиллын бүх үйл явц дахь ардчилал нь чухал тулгын чулуу юм. Ардчилал бол гоёл чимэглэл биш, үзмэрт тавьдаг чимэглэлийн зүйл ч биш, харин ард түмний шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг.

Өнгөрсөн арван жилд, туйлын ядуурлын асуудлыг түүхэн чанартай шийдвэрлэж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахаас авахуулаад орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах шинэ аяныг эхлүүлсэн. Мөн хамтын хөгжил цэцэглэлтийн зорилт руу тэмүүлж, бүх үйл явц дахь ардын ардчилал нь уян хатан, хүчирхэг их амьжиргааны эрч хүчээ харуулсан юм.

Дэлхий ертөнц олон янз байдгаас ардчиллын загвар ч хэзээд дангаараа байдаггүй, харин улс орныхоо хөрсөнд уусан шингэсэн байдаг. Иймээс үндэснийхээ нөхцөл байдалд тохирсон ардчилсан тогтолцоо л хамгийн найдвартай, үр дүнтэй байдаг. Орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах шинэ аянд, ХКН бүх үйл явц дахь ардын ардчиллыг үргэлжлэн хөгжүүлж, ард түмэн эх орныхоо эзэн болсныг баталгаажуулж, хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншлийг баяжуулан хөгжүүлэхийн тулд Хятадын гэсэн хувь нэмрээ оруулах болно.

эх сурвалж: mongol.cri.cn

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах