Б.Баасанцогтын өмгөөлөх эрхийг 2 ЖИЛЭЭР хасчээ
Нэр бүхий шүүгч нартай бүлэглэн хууль бус биеэ үнэлэлт зохион байгуулсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон цагдаа, тагнуул, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудад их хэмжээний мөнгө шилжүүлэх замаар шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогтыг өмгөөлөх эрхийг цуцалжээ.
Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос ДМНН, Нэхүүл хөдөлгөөний хүсэлтийн дагуу өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлыг авч хэлэлцэн түүний өмгөөлөгчөөр ажиллах эрхийг 2 жилээр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
Харин Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нарыг Шүүхийн ёс зүйн хорооны хурал энэ сарын 25-нд болох юм байна.
Сэтгэгдэл үлдээх