Б.Батбаатар: Улс төрийн 35 намын удирдлагыг дугуй ширээний ярилцлагад урьж байна
Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хурлын эхэнд тэрбээр "Өнөөдрийн байдлаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээлснээр манай улсад цас зудын байдал байгалийн гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Эрдэнэт хүний амь нас эрсдэж, байгалийн гамшигт өртөж амь насаа алдсан хүний ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна.
Цаг үеийн бэрхшээлийг монголчууд бид нэгдэж байж ард нь гардаг. Тиймээс энэ хэцүү цаг үед нэгдэж бие биедээ туслахыг уриалж байна гэлээ.
Үргэлжлүүлэн, "Миний бие өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд хэвлэлийн хурал зарлаж АН, МАН-ын намаас бусад 35 улс төрийн намыг нэгдэхийг уриалсан. Одоогоор 15 намын удирдлагатай өөрийн биеэр уулзсан. Тэднээс 10 орчим нам нь нэгдэж хамтрахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс хоёрдугаар сарын 21-нд буюу нөгөөдөр 11:00 цагаас дугуй ширээний ярилцлагад улс төрийн 35 намын удирдлага болон төлөөллүүдийг урьж байна.
Мөн Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-нд энэ хурлыг зохион байгуулахад танхимаар хангаж өгөх хүсэлт тавьсан. Өнөөдөр хариу нь гарна. Энэ хүсэлт маань бүтэхгүй бол өөр газар хайж олно.
Дугуй ширээний ярилцлагыг ил тод нээлттэй хийнэ. Гэхдээ хэвлэлийнхэнд хаалттай болно. Харин тус дугуй ширээний ярилцлагаас гарсан мэдээллийг оролцсон улс төрийн намын удирдлагууд өөрсдөө мэдээлэл хийх бүрэн эрхтэй" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх