Б.Намуун: Бидний гэр бүл Хөгжлийн Банкнаас зээл аваагүй
Хөгжлийн Банкны зээлийн асуудлаар хоёр дахь сонсгол ирэх сарын сарын 6, 7, 8-ны өдрүүдэд болно. Энэхүү сонсголд 43 гэрчийг дуудна. Үүний дотор “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин нар байна хэмээн Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр мэдэгдсэн.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун уг асуудлаар мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "Бидний гэр бүл, үр хүүхэд болон хамаарал бүхий компани Хөгжлийн Банкнаас зээл аваагүй. Нэр хүндэд халдсан тохиолдолд бид шүүхэд хандаж нэр хүндээ сэргээлгэнэ" гэв.
Сэтгэгдэл үлдээх