Цэс Close

Б.Тамир: Хуучин автобусыг хөдөлгөөнөөс хасаж байгаатай холбоотой өвөл автобус хөлдөх, зогсох бэрхшээлгүй болно

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Тус газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир танилцуулав. “Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 76 хувьтай байна.

Парк шинэчлэлийн буюу нөхөн хангалт төрийн хоёр аж ахуйн нэгж дээр 52 хувьтай байгаа.

Есдүгээр сарын 26-ны байдлаар 80 дизель автобус шинээр орж ирсэн. Манай салбарын хувьд нийтийн тээврийн хувийн хэвшлийн баазууд бэлтгэл ажлаа хангасан. Есдүгээр сарын 15-наас нийтийн тээвэр өвлийн хуваарьт шилжээд байна. Зуны цагтаа гаралтаа хасаад хэмнэлт хийсэн бөгөөд уг хэмнэсэн мөнгөө өвлийн цагтаа зарцуулна. Хуучин автобусыг үйлчилгээнээс хасаж байгаатай холбоотой өвөл автобус хөлдөх, зогсох бэрхшээлгүй болно” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах