Б.Цэцэгийн удирдах "Сэлбэ гол" төслийг хэрэгжүүлэх нэгжийн санхүүжилийг зогсоохоор болжээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар 2023 оны нийслэлийн төсвийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд хамгийн их хэл ам дагуулж буй Сэлбэ гол төслийг Нийслэл дээр хэрэгжүүлэх нэгжийг санхүүжүүлэх 3.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргах гэж байсныг цуцалжээ.
Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагчаар жүжигчин Б.Цэцэг ажиллах болсон нь олны шүүмжлэлийг дагуулсаар байгаа юм. Тэгвэл нийгмийн сүлжээнд гарч буй шүүмжлэлээс үүдэн НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсон гэдгээ ийнхүү мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл үлдээх