Цэс Close

Б.Чойжилсүрэн: Эрдэнэбүрэнгийн малчдад 15 сая 200 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхлэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Ажил ахицтай явж байгаа нь үнэн. Хоёр өөр нөхөн төлбөрийн асуудал яригдаж байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр 12 орчим тэрбум төгрөгний нөхөн олговор олгох ёстой. Түүнээс гадна Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард нэг тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих газар нутгийн нөлөөлөлд өртөж буй малчин айл өрхийн иргэн бүрт 15 сая 200 мянган төгрөгийн нөхөн олговрыг 2023, 2024, 2025, 2026 онуудад хуваан олгоно. 2023 оны төсөвт энэ мөнгө суусан.

Газар шорооны ажлын бэлтгэл хангагдаж байгаа. Зээлийн тусгай хэлэлцээрийг БНХАУ-ын Экзим банктай хийж байна. Ойрын хугацаанд биечлэн уулзаж шийдэх шаардлагатай байгаа" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах