Цэс Close

Вирчуе Фондийн үүсгэн байгуулагч Хатагтай Жоан ЛаРовера төслөө танилцууллаа

Инновац дээр суурилан хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлдэг Вирчуе Фондийн үүсгэн байгуулагч Хатагтай Жоан ЛаРовера  VFMatch.org  төслөө танилцууллаа. Уулзалтад Эрүүл Мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Судалгаа Төлөвлөлтийн хэлтийн дарга Э.Оюунсүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын  ахлах шинжээч  Ө.Энхмаа нар оролцлоо. Энэхүү төсөл нь дэлхийн бүх орнуудын эрүүл мэндийн салбарын хэрэгцээ ба нөөцийн мэдээллийн нэгдсэн платформ бөгөөд эрүүл мэндийн тусламжийн үр ашиггүй байдлыг бууруулахын тулд  тухайн улс, аймаг, суманд  хэрэгтэй эрүүл мэндийн хүний нөөц ба тоног төхөөрөмжийн хэрэгцээг донор, хандивлагч байгууллагын нөөцтэй харьцуулсны үндсэн нөөцийг үр ашигтай зарцуулах шийдлийг олох зорилготой юм.

Монгол улс энэхүү сайтад эрүүл мэндийн салбарын нөөц ба хэрэгцээний  мэдээллээ оруулсанаар гадны байгууллагуудтай үр ашигтай хамтран ажиллах боломж бүрдэх юм. Хатагтай Жоан ЛаРовера Лондонгийн Рояал Бромптон эмнэлэгийн хүүхдийн зүрхний тасгийн дэд эрхлэгчээр ажиллаж байсан ба одоо  Харвардын Бостоны хүүхдийн эмнэлэгийн дэд профессороор   ажилладаг ба  Империал Коллежийн хүндэт профессор, Амилуулах тусламжийн дэлхийн нийгэмлэгийн гишүүн, Европын Хүүхдийн ба Нярайн Сэхээний эмч нарийн нийгэмлэгийн гишүүн юм. Тэрээр Олон Улсын Эрүүл мэндийн боловсролын төвийн захирал бөгөөд хөгжингүй орнуудын эрүүл мэндийн боловсролыг цахимаар хөгжиж буй орнуудад хүргэх ажлыг санаачлан ажилладаг байна. Тэрээр Харвардын Их Сургуулийн Schleisman Award шагналыг 1996 онд хүртэж байсан ба Монгол улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах