Цэс Close

Витторио Поццогийн багийнхнаа ирлэсэн “уран зохиол”

[cmsmasters_row data_shortcode_id="3fhy1gl9s6" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="7ldhf1ve1j" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="lhnnjm95gf" animation_delay="0"]

Хөлбөмбөгийн түүхэнд ДАШТ-д хоёр баг дараалан түрүүлгэсэн ганцхан дасгалжуулагч байдаг нь Витторио Поццо юм. Түүний удирдсан Италийн шигшээ баг 1934, 1938 оны ДАШТ-д дараалан түрүүлсэнээс гадна 1936 онд Берлинд болсон Олимпийн наадамд оюутны баг удирдан мөн олимпийн аварга болгосон түүхтэй.

Өөрөөр хэлбэл, тухайн арванд Витторио Поццогийн багийг том тэмцээнд өвдөг сөхрүүлэх баг байсангүй. Харамсалтай нь Дэлхийн Хоёрдугаар дайн дэгдсэнээр Витторио Поццогийн багт гайхамшигт ялалтаа үргэлжлүүлэх боломж олдоогүй юм.

Витторио Поццо 1886 онд Италийн Турин хотноо мэндэлсэн нэгэн. Энэ удаад түүний 1938 оны ДАШТ-ий шөвгийн дөрөвт багаа хэрхэн бэлдэж ирлэсэн уран ухааны талаар цухас дурьдая.

1938 оны ДАШТ Францад болсон юм. Дэлхийн аваргын алдраа хамгаалахаар очсон Италийн шигшээ шөвгийн дөрөвт Бразилын шигшээтэй учраа таараад байлаа.

Витторио Поццо тоглолтод бэлдээд нойр нь ч хүрдэггүй. Учир нь Бразилын шигшээ маш хүчтэй гэдэг нь эргэлзээгүй. Тэгээд ч өөрсдийн хүчээ мэдэрчихсэн бразилчууд Италийн шигшээг зүгээр л дайраад өнгөрнө гэдэгтээ итгэлтэй байсан гэдэг. Ингээд нойр нь хулжсан Поццо арга ухаан сүвэгчлэн хэвтжээ.

Бразилын шигшээ хожно гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан тул Марселиас Парис руу нисэх онгоцны тийз аль хэдийнэ захиалчихаж. ДАШТ-ий финал Парист болох байсан юм. Тухайн үед Марсель хот буюу Бразил-Италийн тоглолт болох газраас Парис руу ердөө ганцхан л нислэг байлаа. Гэтэл тэр нислэгийн тийзийг Бразилчууд захиалчихаад өөр тасалбар үлдээсэнгүй.

Поццо онгоцны тийзээ тэднээс урьтаж захиалалгүй хоцорчихсон хэрэг. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэгчлэн урьдчилан тийз захиалж хөөрцөглөн гүйе гэж бодоо ч үгүй биз.

Шөвгийн дөрөвт хожигдсон баг гуравдугаар байрны төлөө тоглолтыг Бордо хотноо хийх ёстой байлаа. Хожсон нь Парис руу, хожигдсон нь Бордо руу явах хэрэг.

Ингээд Поццо Бразилчуудтай тохиролцохоор бэлтгэл хийж буй газар нь яваад очжээ. Бразилын шигшээгийн дасгалжуулагчдын албанд цагтаа Италид тоглож байсан Волантэ байсан учир хэл нэвтрэлцэхэд амрыг нь бодож түүнтэй ярилцсан байна.

“Тэгэхээр ингэж тохирьё. Хожсон баг нь Парис руу, хожигдсон нь Бордо руу явна шүү дээ...” гээд Поццо яриагаа эхэлтэл Волантэ тасалж “Бид хэдэн хоногийн өмнө Парис руу явах тийзээ авчихсан. Тэгэхээр та нарт угаасаа зай байх ч үгүй” гэж гэнэ.

Поццо аргадангуй байдлаар “За яахав тийм байж, гэхдээ шөвгийн дөрөвт хожсон баг нь Парис руу ниснэ шүү дээ” гэлээ. Гэтэл Волантэ “Би танд хэлээ биз дээ? Бид Парис руу ниснэ ээ. Та нар тэр Бордо руугаа явна биз. Эрхэм Поццо, бид шөвгийн дөрөвт хожоод Парис явна” гэж.

Поццо мэхийгээд “За за, та бүхэнд төвөг удсан бол уучлаарай” гээд холдох гэтэл Волантэ үгээ гүйцээхийг хүсч “Эрхэм Поццо, бид таныг сайн мэднэ. Та бол мундаг дасгалжуулагч. Тиймээс яахав бидэнтэй хамт Парис руу нисч болно шүү. Мэдээж, ганцаараа шүү дээ. Тэнд очоод бидний дэлхийн аварга болохыг харна биз” гэжээ.

Поццо илт ёжилсон хоржоонтой үгсийг сонсоод огт бухимдалгүй урьдын адил тайван өнгөөр "Уучлаарай, та нарт тэгж төвөг удаад яахав дээ. Бид хожигдвол Бордо руугаа явья даа" гэжээ.

Ингээд Поццо багийнхандаа очоод Бразилын дасгалжуулагчтай юу ярилцсанаа нэгд нэгэнгүй хэлжээ. Түүний үгийг сонссон Италийн шигшээгийнхэн шөвгийн дөрвийн тоглолтод гарахыг тэсэн ядан хүлээж, Бразилчуудыг талбай дээр тасар татан хаяхад ч бэлэн болсон гэдэг. Поццогийн бодсоноор ч болж, тоглолт 2:1-ээр Италийн шигшээгийн хожлоор өндөрлөж, тэд Парис руу нисч, финалд Унгарыг 4:2-оор хожсоноор хоёр ДАШТ-д дараалан түрүүлсэн түүхтэй.

Хожим хэвлэлүүдээр Витторио Поццогийн тухай түмэнтээ бичигдсэн. Гэхдээ Бразилын шигшээгийн Волантэтай яг тэгж ярилцсан эсэхийг хэн ч баталж чадаагүй юм. Магадгүй тийм яриа болоогүй, Поццо  ялалт байгуулах арга олохоор нойр хулжин хэвтэхдээ тийм нэгэн “зохиол”-ыг оюун тархиндаа бичиж, түүнийгээ багийнхандаа уншиж өгсөнөөр тамирчдаа тонгорог шиг ирлэж, ямар ч хэцүү өрсөлдөгчийг ялж гарах их хүслийг бадрааж өгсөн байхыг үгүйсгэх аргагүй.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах