Цэс Close

Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг “Үндэстнүүдийн цом”-д оролцож байна

Вьетнамын нийслэл Ханой хотод Азийн эмэгтэйчүүдийн волейболын “AVC Nations Cup” тэмцээн болж байна.

Энэ удаагийн тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэй шигшээ баг “B” хэсэгт багтан өрсөлдөж байгаа ч эхний хоёр тоглолтдоо хожигдлоо. Тодруулбал, эхний тойрогт Филиппинд 3:0, хоёр дахь тоглолтод Казахстанд 3:1-ээр дийлдэв. Тэд өнөөдөр Шинэ Зеландын багтай Улаанбаатарын цагаар 21:00 цагт хэсгийн гурав дахь тоглолтоо хийх юм. Маргааш шигшээ багийнхан амрах бол энэ сарын 11-нд Иран, 12-нд Индонез тоглоно.

Ташрамд сонирхуулахад, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг шинэчилсэн чансаагаар 66 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах