Цэс Close

Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүсэлт гаргах заавар

Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд анхаарах зүйлсийг танилцуулж байна.

1. Гадаадын иргэн Монгол Улсад ирж ажиллахад Монгол Улсын аль нэг эрүүл мэндийн байгууллагаас тус мэргэжилтэнг ажиллахыг урьсан хамтын ажиллагааны гэрээтэй байх

2. Хамтын ажиллагааны гэрээтэй Монгол улсын эрүүл мэндийн байгууллага нь гадаадын эмнэлгийн мэргэжилтэнг ирэхэд юу хийх, хэд хоногийн хугацаанд ажиллахыг тодорхойлсон байх (Тухайлбал, эмнэлэгт 7 хоногийн хугацаатай ажиллавал эмнэлэг дээр ямар үйл ажиллагаа явуулах талаар үйл ажиллагааны төлөвлөгөөг нь дэлгэрэнгүй гаргаж, зөвшөөрлийн хүсэлт өгөхдөө хавсралтаар илгээнэ.)

Эдгээр холбогдох бичиг баримтыг үндэслэн зөвшөөрөл олгох асуудлуудыг холбогдох зөвлөлөөр шийдвэрлэнэ.

Мөн гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсад анх удаа болон давтан ирж байгаа эсэхээх хамаарч бүрдүүлэх бичиг баримтууд ялгаатай байдаг.

Энэ хүрээнд зөвшөөрөл олгох хугацаа ялгаатай.

Тиймээс зөвшөөрлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн Эрүүл мэндийн сайдын 2023 оны А295 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам болон бүрдүүлэх материалтай танилцаарай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах