Гадны хэвлэлд захиалга өгч УИХ-ын гишүүн Сү.Батболдыг гүтгэжээ
Гадны хэвлэлд захиалга өгч УИХ-ын гишүүн Сү.Батболдыг гүтгэжээ
Гадны хэвлэлд төлбөр төлж, захиалгатайгаар мэдээлэл гаргуулж бусдын нэр хүндийг нь харлуулдаг хар технологи манай улсад хэрэгждэг болсон. Эхэлж гадны хэвлэлд төлбөртэйгээр гүтгэлэгт мэдээллийг зорилготойгоор гаргаад дараа нь Монголд үнэн мэтээр сошиалд сэвж шуугиулдаг. Хар технологиор мэргэшсэн, хэрэгжүүлдэг нэр бүхий нэгэн улстөрчийг монголчууд андахгүй мэддэг ч боллоо.
Өрсөлдөгч гэж үзсэн болгоноо олон нийтийн дунд гүтгэлэгт хар технологиор булж, троллуудаар сэвүүлж суугаа харагддаг.
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэж яригдаж эхэлсэн жил гаруйн өмнөөс л Сү.Батболдыг ор үндэслэлгүйгээр гүтгэх ажиллагаа эхэлсэн байдаг. Саяхан БНСУ-ын телевизээр түүнтэй холбоотой ор үндэсгүй, гүтгэлэг бүхий мэдээлэл цацагдав. Гэтэл энэхүү мэдээлэл нь баримт, бодит мэдээлэл дээр тулгуурлаагүй, захиалгатай гүтгэлэг болох нь ил болжээ.
Д.МӨНХ
Сэтгэгдэл үлдээх