Цэс Close

Галзуу өвчинтэй тэмцэх олон улсын өдөр

2022 оны 9-р сарын 28 бол Галзуу өвчинтэй тэмцэх 16 дах удаагийн Олон улсын өдөр.

Энэ жилийн Галзуу өвчинтэй тэмцэх өдрийн уриалга: “Нэг эрүүл мэнд, Тэг нас баралт”. Энэхүү удаагийн арга хэмжээнүүдийг хүн, амьтан байгаль орчны харилцан холбогдлыг үзүүлэх байдлаар зохион байгуулна.

Нэг эрүүл мэнд

Ковид-19 цар тахал эрүүл мэндийн тогтолцооны эмзэг сул талуудыг харуулсан ч аливаа гамшиг тохиолдоход салбар хоорондын хамтын ажиллагааны хүчин чадал, боломж ямар их болохыг бас харууллаа.

Галзуу өвчнийг хянах хөтөлбөрүүд нь Нэг эрүүл мэндийн гайхамшигтай жишээ болдог бөгөөд үйл ажиллагааны бүтэц, итгэлцэл нь зоонозын бусад өвчнүүд, цар тахал үүсгэдэг амьсгалын замын хурц өвчнүүдэд үлгэр болдог.

Тэг нас баралт

Хүн төрөлхтөн эртний өвчнүүдийн орчлыг эвдэх эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, багаж хэрэгсэл болон технологуудыг бий болгосон.

30 он хүртэл тэглэх: Нохойноос үүдэлтэй галзуугийн хүний өвчлөлийн тэглэх Олон улсын стратеги төлөвлөгөө нь зорилгодоо хүрэх боломжтой баримт бичиг юм. Энэхүү бармт бичиг нь үндэсний эрүүл мэндийн тогтолцоондоо Анзаарагддаггүй өвчнүүдтэй тэмцэх хөтөлбөрүүдийг чиглэл болгох, үйл ажиллагаануудаа нэгтгэх шинэ замын зураглалтай нийцдэг.

Олон улсын стратеги төлөвлөгөө болон Анзаарагддаггүй өвчнүүдтэй тэмцэх замын зураглал нь Ковид-19 цар тахлын үеийн олон сорилтуудтай тулгарч, туршлагажсан үед боловсруулагдсан тул хамтдаа оновчтой ажиллахын ач холбогдлыг илүү сайн тусгасан.

Тиймээс эрүүл мэндийн тогтолцоо, галзуу өвчний эсрэг тэмцэх хөтөлбөрийг сэргээн босгох, бэхжүүлэхийн тулд олон нийт, орон нутаг, үндэсний болон олон улсын түвшинд оролцогч талууд, нэр нөлөө бүхий хүмүүстэй хамтран ажиллах нь чухал юм.

Нохойн вакцинжуулалтыг байнгын баталгаатай болгоход хамтран ажиллаж, хүчээ нэгтгэн, олон нийтийг оролцоог бий болгосноор ГАЛЗУУ өвчнийг ялж чадна.

Эх сурвалж: https://www.who.int/news-room/events/detail/2022/09/28/default-calendar/world-rabies-day-2022

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах