Цэс Close

ШУУРХАЙ: Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Шинэ Драгон төвийн үүдний шилэн пасадны хэсэгт гал гарсан дуудлага 13:29 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 14:02 цагт зогсоосон.

Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах