Цэс Close

“Гамшгийн эрсдэлийг бууруулах бүсийн санхүүжилтийн механизм” бүрдүүлэх хуралд оролцож байна

Пакистан улсын Исламабад хотноо Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулж байгаа  “Гамшгийн эрсдэлийг бууруулах бүсийн санхүүжилтийн механизм” бүрдүүлэх хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Төв Азийн эдийн засгийн корпорациас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа техник туслалцааны төслийн хүрээнд 10 гаруй улс орныг оролцуулсан “Гамшгийн эрсдэл, үр дагаврыг арилгах санхүүжилтийн сан” байгуулахаар зорин ажиллаж байгаа юм.

Тус төсөл нь 2020 оноос эхлэн хэрэгжиж Төв Азийн бүс нутагт гамшгийн эрсдэлийг үер, газар хөдлөлт, халдварт өвчин гэсэн гурван төрлөөр үнэлж, бүс нутагт тохиолдсон аливаа гамшгийн хохирлыг бууруулахад параметрик даатгалын хамгаалалт, гамшгийн бонд, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн механизмыг ашиглах юм.

Ингэхдээ хөгжлийн донор байгууллагуудаас санхүүжилт бүрдүүлэхээс гадна Азийн хөгжлийн банк, гишүүн улс орнуудаас даатгалын бүтээгдэхүүн борлуулах замаар сан үүсгэж, сангийн удирдлагыг хэрэгжүүлэх Хороог байгуулж, гамшиг болсон тохиолдолд нэрвэгдсэн улс оронд шуурхай яаралтай санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох зорилготой.

Монгол улс нэгдсэн орсон тохиолдолд даатгалын бүтээгдэхүүний хураамж худалдан авахад тодорхой төсөв тусгах ба холбогдох дүрэм, журмыг гаргаж дээрх хороотой орон нутгийн түвшинд үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах үүрэг хүлээх юм бөгөөд дараагийн хуралдаан  ирэх арваннэгдүгээр сард сайд нарын түвшинд болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах