Цэс Close

Гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүнийг хил гүний боомтоор нэвтрүүлэн, зах зээл дээр борлуулах явдал гарч байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас орон даяар зохион байгуулж буй “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний түүхий эд бүтээгдэхүүн импортлогч болон жижиглэн худалдааны 37 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг хил гүний боомтоор нэвтрүүлэн, зах зээл дээр борлуулж буй зөрчил 60 гаруй хувийг эзэлж байна. Чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, буруу шошголсон шошгын мэдээлэл шаардлага хангаагүй 159 нэр төрлийн 1,841 ширхэг, 7.024.050 төгрөгийн бүтээгдэхүүнийг илрүүлэн хурааж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд  Зөрчлийн тухай хуулийн дагуу 15.6 сая.төгрөгийн торгууль оногдууллаа.

Мөн аяны хүрээнд Сайншанд сумын ерөнхий боловсролын 1, 3, 5, 6 дугаар сургууль болон 8 цэцэрлэгийн 450 албан хаагч, сурагчдад "Хүнсний аюулгүй байдалд хэрэглэгч буюу эцэг эхийн оролцоо", "Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололт, хүнсний нэмэлт" сэдвээр танилцуулга мэдээлэл хүргэжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

May be an image of baked beans and text

May be an image of text

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах