Цэс Close

ГССҮТ, БНХАУ-ын "Мебо" групптэй хамтран шархны сургалтын төвийг байгуулна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг бүрэлдэхүүн энэ сарын 06-ны өдөр БНХАУ-ын “Мебо” группийн захирал Yang Zhibin, дэд захирал Liu Gang, Олон улсын харилцаа болон маркетингийн албаны захирал David Li, Олон улсын харилцаа болон маркетингийн албаны дэд захирал Micheal Wu нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ хүрээнд төв болон салбар эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, гэмтэл согог болон түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээний дэвшилтэт арга туршлага, санал сэтгэгдлээ солилцлоо.

Цаашид эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг БНХАУ-д хийх, мөн эрдэм шинжилгээ судалгаа, шархны сургалтын “International Training Center” төвийг ГССҮТ-ийн салбар эмнэлэгт байгуулах, сургагч багш бэлтгэх ажлын талаар ярилцаж тохирсон байна.

8 хүн, хичээл хийж буй хүмүүс, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад

9 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах