Цэс Close

Гэрэгэ системс: Цар тахалтай тэмцэж буй эмч, ажилтнуудын хичээл зүтгэлийг үнэгүй болгохгүйн тулд системээ хэвийн ажиллагаанд оруулахаар боллоо

“Гэрэгэ системс” ХХК дөрөвдүгээр сараас хойш төлбөрөө аваагүй тул өчигдөр буюу долоодугаар сарын 1-ний 00:00 цагаас системээ зогсоохоос аргагүй болсон талаараа мэдэгдэж байсан. Улмаар иргэд тус системээс мэдээлэл авах боломжгүй болж байсан юм.

Энэ талаар өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Eruul.Gerege системийг 2020 оны арванхоёрдугаар сараас ашиглаж эхэлсэн. УОК, ХӨСҮТ "Гэрэгэ систем"-тэй гуравласан гэрээ хийж, энэ программ ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар программд ямар нэгэн асуудал үүсээгүй. Төлбөрийн асуудлууд шийдэгдсэн. Гэрээний дагуу хэвийн ажиллагаанд орж эхлэхээр системийн сайжруулалтаа хийгээд явж байна” гэж мэдэгдсэн.

Гэвч тус компани одоог хүртэл ажлын хөлсөө авч чадаагүй байгаа аж. Гэсэн хэдий ч иргэдийн эрүүл мэнд, амь нас, цар тахалтай тэмцэж буй эмч, ажилтнуудын хичээл зүтгэлийг үнэгүй болгохгүйн тулд системээ хэвийн ажиллагаанд оруулахаар боллоо хэмээн мэдэгжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах