Цэс Close

Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст тусгайлсан эмчилгээний жор байхгүй

Коронавирусийн халдвараар хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэд гэрээр эмчилгээ хийлгэх журам хэрэгжиж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 306 хүнийг гэрээр тусгаарлан хяналт, тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Гэрийн тусгаарлалтын хяналтыг Нийслэлийн эрүүл мэндийн газар дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн газартай хамтран хийдэг. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн тухайд тусгайлсан эмчилгээний жор байхгүй бөгөөд дархлаагаа дэмжих зөвлөгөөг өгч байгаа аж. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст улсаас мөнгө төгрөг төсөвлөөгүй гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Халдвар батлагдсан даруйд шуурхай хариу арга хэмжээний баг, эмнэл зүйн эмч очиж биеийн байдлыг үнэлдэг. Хөнгөн, шинж тэмдэг илрээгүй, мөн өөрөө гэртээ тусгаарлагдах боломжтой гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд гэрээр нь тусгаарлаж байгаа. Гэрийн тусгаарлалтын хяналтыг НЭМГ хариуцаж байна.

Халдвар авсан хүний ойрын хавьтлуудаас ХӨСҮТ шинжилгээ авна. Үргэлжлүүлэн хяналтыг НЭМГ хийж байгаа. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн бүртгэлийг ХӨСҮТ, НЭМГ хамтран хийдэг" гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах