Цэс Close

Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлтгэлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан “Иргэдэд гэр бүлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийн бүтэц агуулга” тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд харьяа 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг тухайн орон нутагтаа гэр бүлийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэх сургалтыг Мэдээлэл, технологийн үндэсний парк-д зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь 12-р сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Сургагч багшаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд цаашид тухайн орон нутагтаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран гэрлэлт, гэр бүлийн тухай ойлголт, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн үнэт зүйл, угийн бичиг хөтлөлт, гэр бүлийн харилцаа ёс зүй, гэр бүл дэх хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн эрүүл мэнд, гэр бүлийн эдийн засаг зэрэг сэдвээр иргэдэд сургалт зохион байгуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.
Тиймээс гэр бүлийн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл харьяа газрынхаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хандаж, Гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлэх боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах