Цэс Close

Гэр хорооллын 10 айлыг төвлөрсөн дэд бүтцэд холбожээ

Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбох асуудал үе үеийн Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын зайлшгүй шийдэх асуудлын нэг байсаар ирсэн ч нэг айлын инженерийн дэд бүтцэд холбогдох төсөв өндөр гардаг нь аливаа шийдлийг гацаах үндэс болж ирсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа гэр хорооллын инженерийн дэд бүтэцийн шийдэл нэг айлд 130-250 гаруй сая төгрөгийн зардал гарч байна гэсэн судалгааг Дэлхийн банкны экспертүүд гаргаж танилцуулсан. ХББОСЯ дээр ирж байгаа гэр хорооллын инженерийн зураг төслийн ажлуудын төсөвт өртөгт тооцоолол хийхэд нэг айлд 130-140 сая төгрөгийн зардал гарч байна.

Иймээс бүтээн байгуулалтын улирал ирж байгаатай холбогдуулан утаа, агаар, хөрс, усны бохирдолыг бууруулах чиглэлээр иргэдийн бүлгийн оролцоонд суурилсан, инженерийн хангамж, гэр хорооллын 10 айлын бие даасан инженерийн шугам сүлжээний ажлыг ХББОСЯ-ны захиалгаар Сүхбаатар дүүргийн 8-р хорооны 10 айлд дэд бүтцийн туршилтын төслийг хийж гүйцэтгээд байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү хэлэхдээ, "Хөрөнгө санхүүгийн дутагдалтай байдал хөгжлийг удаашруулж, цаг хугацааг хойшлуулдаг, тэр хугацаанд ард иргэдийн итгэл буурдаг. Тэгвэл иргэд өөрсдөө санаачлага гаргаж, санал нэгдэн хөршийн холбоон дээрээ үндэслэн дэд бүтэцээ хямд өртөгөөр төлөвлөж, яндангүй, нүхэн жорлонгүй, өөрийн эзэмшлийн газраа тохитой амьдрах боломж нь бүрдлээ" хэмээв.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах