Цэс Close

Г.Занданшатар: УИХ-ын Тамгын газрын 30 ажилтан халдвар аваад байна

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэрээ УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын нөхцөл байдалтай холбоотой үг хэллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:  “УИХ болон Засгийн газрын олон гишүүн коронавирусээр халдварласан. Үүнээс шалтгаалаад УИХ-ын Тамгын газрын 68 ажилтан тусгаарлалтад ороод байна. Түүнчлэн 30 орчим ажилтан халдвар авсан. Хуулийн төслийг уншиж, найруулдаг Тамгын газрын ажилтнууд цөөн хүчээр ажиллаж байгаа учир зарим үед алдаа гарах тохиолдол гарч байна. Иймээс хаа хаанаа хариуцлага, хяналттай ажиллах шаардлага үүсэж байгааг анхааруулъя” гэв.

Ингээд Засгийн газраас өргөн барьсан Нийтийн мэдээллийн тухай хуулийн  төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах