Цэс Close

Г.Занданшатар: 71 мянган иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн хар түүхийг хаана

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар МҮХАҮТ-д худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна.

Тус уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар МҮХАҮТ-ын "Ковидын дараах эдийн засгийн Их шинэчлэл" санаачилгыг дэмжиж, 71 мянган иргэн, ААН-ийн  Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь зээлийн мэдээллийн хар түүхийг хаах болсон талаар мэдээллээ. 

Тэрээр зээлээ төлж дууссан ч өмнө нь авсан зээлийн төлөлт муу байснаас хар жагсаалтад ороод байсан аж ахуйн нэгжүүдээ үүнд хамруулна. УИХ-ын даргын дэргэд “Худалдаа Аж Үйлдвэрийн Зөвлөл” байгуулж эдийн засгийн сэргэлттэй холбоотой шийдвэрийг хувийн хэвшилтэй зөвлөлдөж гаргана гэсэн юм.

Сануулахад, МҮХАҮТ-аас "Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт" санаачилгыг Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ. Тус санаачилгад, эдийн засгийг сэргээхийн тулд үйл ажиллагаа нь хүндэрсэн, үүдээ барьсан аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өрийг нэг удаа өршөөх, зээлийн хар жагсаалтаас гаргах зэрэг  арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй гэж тусгасан байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах