Цэс Close

Г.Пүрэвдэлгэр: Эмзэг мэдээллийг нь тараана гэж сүрдүүлж бусдаас 50 сая төгрөг авсан тул сэтгүүлчийг шалгаж байна

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд Нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг шалгахаар саатуулсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл өглөө.

Эрүүгийн цагдааний газрын дэд дарга, хурандаа Г.Пүрэвдэлгэр: Иргэдийн гомдлын дагуу шалгалт явуулахад, хоёрдугаар сарын 13-ны өдөр Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь “иргэний хувийн нууц мэдээллийг нийтэлнэ” хэмээн сүрдүүлж, 50 сая төгрөг авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад уг мөнгийг Нэгүүн.мн сайтын нэр дэх дансанд авсан нь нотлох баримтаар тогтоогдсон.
Түүнлэн Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б нь өөр нэг иргэний нэр төрд нь халдсан агуулгатай мэдээллийг удаа дараа нийтэлж, улмаар 30 сая төгрөгийг бэлнээр авсаны дараа тухайн мэдээллээ сайтаасаа устгасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Иймд тус сайтын сэтгүүлчдийн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурорын зөвшөөрлийн дагуу нэр бүхий сэтгүүлчдээс мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах