Цэс Close

Даваа гариг: Өдөр тутмын сонины ТОЙМ

www.niitlel.mn мэдээллийн сайт 2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр тутмын сонины тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт: "Өдрийн сонин"-ы тэргүүн нүүрт МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир "Улстөрчид төрийн өмчид ойр байгаа учраас авлига, албан тушаалын хэрэг гарч байгаа юм”, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "Нүүрсний гэх тодотголтой таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хянаж байна", “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог "Баримт, үзэл бодол" нүүрт "Хэвлэлийн удирдлага нь сэтгүүлчээ золигт гаргасан асуудал Монголын сэтгүүл зүйд муу жишээ боллоо", ТОМИЛОЛТ: Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ, Сэтгэлзүйч Б.Өнөбилгүүн "Хардалт гэдэг нь хэт төсөөлөн бодох сэтгэл зүйн өвчний нэг хэлбэр", АИХ-ын депутат Б.Сандуйжав "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилд МАН гаршиж, АН ичингүйрч, ХҮН цайрчихсан байна", Доктор Ариэль Ахэрн "Нийгмийн нөлөөллийн үнэлгээг нөлөөлөлд өртөж байгаа хүмүүсийн оролцоотой хийх нь үр дүнтэй" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.


"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт: “Амьсгалдаг” байшин. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтан Б.Батсүх нарыг дахин шалгаж дуусжээ, “Чингис хаан” банкны удирдлагын хэргийг шүүхэд шилжүүллээ, Өнгөрсөн мэдээллийг өнөөдөр ил болгож улстөржмөөргүй байна, Тэрэлж голын эргийг ухаж эхэлсэнд оршин суугчид нь дургүйцэж байна, Азийн физикийн олимпиадад Орос, Хятадын баг түрүүлэв, зэрэг мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.
Онцлох нь: Өнгөрсөн мэдээллийг өнөөдөр ил болгож, улстөржмөөргүй байна


Үнэндээ энэ бүхэн хэзээ нэг өдөр ил болох л байсан. Гагцхүү хэзээ, ямар арга замаар, хэр ээдрээтэй нөхцөлд, юуг золиосолж байж гаргаж ирэх, эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Ямартай ч төр засаг нь нэг л болохгүй, эрх баригчид юу ч юм нуугаад, хаагаад байгааг иргэд мэдэж, мэдэрч байгааг судалгааны олон үр дүн хэлж ирсэн. Манай улсад нүүрлэсэн авлига ч үүний бэлээхэн илэрхийлэл билээ. Харин төрийн мэдээллийг цахимжуулж, нээлттэй болгох ажлыг хавьгүй эрт хийж болох байсан уу гэвэл тийм. Ядаж л сүүлийн хоёр сонгууль дараалан олонх болсон МАН-ынхан найман жилийн турш эрх барих хугацааныхаа төгсгөлд бус, эхэнд нь ил болгож чадах л байсан. Өнгөрсөн хугацаанд явуулсан найман удаагийн сонгуулийн ...“Шил” ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал“өмчлөөд” авчихлаа. Засгийн газраас явуулж буй эл үйл ажиллагааны “ “автор” болохыг зорьж байгаа нь даваа гараг бүрт хийдэг ээлжит мэдээллээс нь илт анзаарагдаж буй....  тавд нь МАН (хуучнаар МАХН), хоёрт нь АН-ын тэргүүлсэн эвсэл ялж, нэг удаа буюу 2004 онд тэд эвслийн Засгийн газар байгуулсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 гаруй жилийн 20-иос илүүд нь дангаар эрх барьж байгаагийн хувьд өчнөөн жил хав дарж ирсэн мэдээллээ Ардын намынхан өдгөө өөрсдөө л ил болгож эхэлж буй хэрэг. Иймд тэдний “Бид шүгэл үлээсэн” хэмээн сагсуурч, “эх сурвалж” болохын төлөөх цагаандаа гарсан өрсөлдөөн нь айсуй сонгууль угтсан пиараас өөрцгүй харагдаж байна. Сануулбал, “нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороог УИХ байгуулаад нэг жилийн нүүр үзэх гэж буй. Уг нь зургаан сарын дотор тусгай шалгалт явуулж, тайланг нь санал, дүгнэлтийн хамт УИХ-д танилцуулах үүрэгтэй ч тус түр хорооны ажиллах хугацааг хагас жилээр сунгаад сураг тасрав. Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооныхон өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлттэй сонсгол зохион байгуулах байсан ч мөн сарын эхээр тус түр хорооны дарга Г.Ганболд мэдээлэл хийж, АТГ-аас тавьсан хүсэлтийн дагуу хойшлуулж буйгаа мэдэгдсэн. Тодруулбал, эл хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын хянан шалгах түр хорооноос гадна АТГ, Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас зарим нотлох баримтыг нийгэмд урьдчилж гаргахаас сэргийлэн хойшлуулсан хэмээн тайлбарласан билээ. Гэхдээ АТГ тус сонсголыг хойшлуулах, хийлгэхгүй байх ямар нэгэн хүсэлтийг дээрх түр хороонд хүргүүлээгүй гэдгээ мэдэгдсэн юм. Юутай ч нээлттэй сонсгол хийснээр нийгмээрээ зарим хүнийг гэм буруутайд тооцох эрсдэл бий болохыг үгүйсгэхгүй ч эл хэрэгт “холбогдогчид”-ыг зарласнаас хойш тэд “яллуулж” буй. Тухайлбал, “нүүрсний” хэмээх хэргийн сонсголд 114 хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөсөн гэх бөгөөд тэдний олонход нь эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар түр хорооны дарга Г.Ганболд мэдээлсэн. Үүнээс гадна тус хэрэгт холбогдсон хүмүүсийн дотор төрийн өндөр албан тушаалтан, улстөрч цөөнгүй бий.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт: Б.Ельциний тэтгэлгээр инженер болж, В.Путиныхаар доктор хамгаалсан А.Пүрэв, Л.Данзанноров: Нийгэмд шударга ёсыг тогтооход өмгөөлөгчид чухал үүрэгтэй, Ж.Сандагсүрэн: Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлнэ, “Хулгайгүй тогтолцоо бүрдүүлэх үү, хулгайтайгаа үлдэх үү”гэдгийг УИХ энэ долоо хоногт “сонгоно”, Сан тойроод салам хэрэлдэж байх зуур юу болж өнгөрсөн бэ?, Оюутан цэргүүд богино хугацаанд чанартай бэлтгэгдэж байна, 71 дүгээр сургуулийн сурагчид коридорт биеийн тамирын хичээлээ үзэж байна, Ж.Байдены байшинг сум нэвтэрдэггүй болгож байгаа гэв зэрэг мэдээ мэдээлэл, нийтлэл, ярилцлага зэргийг нийтэлжээ.
Онцлох нь: Сан тойроод салам хэрэлдэж байх зуурт юу болж өнгөрсөн бэ?!


Сангуудыг сайд нараас салгана
Сангуудын зарцуулалт ээлж дараалан ил болж байна. “Шилэн” ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал холбогдох мэдээллүүдийг нийтэд зарлаж буй юм. Зарцуулалт нь зарлагдсан сангуудаас хууль журмын хүрээнд, зорилтот үүргээ гүйцэтгэсэн ганц ч сан алга. Харин ч мэдээлэл нь ил болсон сан нэмэгдэх тусам олон нийтийн бухимдал ихсэж байна.
Дахиад хэд хэдэн сангийн мэдээлэл ил болно. Өөрөөр хэлбэл, “шинэ” сангуудын мэдээлэл задрах ээлжээ хүлээж буй аж. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар сангуудын асуудлыг ярьсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. Ингэхдээ мэдээлэл нь ил болсон сангуудын зарцуулалттай холбоотой асуудлыг шалгах чиглэлийг АТГ-т өгсөн байна. Бас Улсын ерөнхий прокурорт сангуудын хохирлыг нэхэмжлэх хүсэлтийг илгээхээр болжээ. Энэ талаар тэрбээр “...Бухимдал их байгааг ойлгож байна. Гэвч үүнийг одоо л засахгүй бол ирээдүйд энэ хэвээрээ л байна. Тиймээс тусгай сангууд, ер нь бусад хаалттай мэдээллүүдийг шилэн болгоно” гэсэн талаар эх сурвалжууд мэдээлэв. Түүнчлэн дээрх хуралдааны үеэр сангуудыг сайд нараас салгаж, нэг “толгой”-той болгож өөрчлөх талаар ярьсан байна. Өөрөөр хэлбэл, сайд нар гарын үсэг зураад зарцуулдаг байсан бол дор хаяж Засгийн газрын хуралдаанаар шийдэх юм уу, хамтын шийдвэр гардаг тогтолцоо руу орох юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах