Цэс Close

Деклан Райс: Европын аварга болвол шар айраг анх удаагаа ууж үзнэ ээ!

Английн шигшээд дуудагдан Европын АШТ-д оролцох “Вест Хэм”-ийн 22 настай хагас хамгаалагч Деклан Райс хэрвээ аварга болж чадвал амьдралдаа амталж үзээгүй нэг зүйл болох шар айргийг ууна гэж мэдэгджээ.

“Би одоо 22 настай  ч гэлээ шар айраг ууж үзээгүй. Нэг грушикийг ч уугаагүй шүү. Ер нь согтууруулах ундааны төрлийн зүйлд дурладаггүй л дээ. Үүнийг минь сонсоод хүмүүс гайхдаг л юм. Амт нь таалагддаггүй болохоор амандаа ойртуулахыг ч хүсдэггүй.

Харин Европын аварга болчихвол шар айраг ууна аа. Гэхдээ тэр даруйдаа огиод гаргачихаж магадгүй шүү. Үнэндээ би Европын АШТ-ийг тэсэн ядан хүлээж байна. Саяхан ДАШТ-ий үзэж суусан минь санаанд ороод болохгүй нь. Английн шигшээгийн Панам, Тунис, Шведтэй хэрхэн тоглохыг үзэж суухад үнэхээр гайхалтай санагдаж байж билээ” хэмээн Райс өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах