Долдугаар сарын 1-ний өдрөөс ковид паспорт хэгжиж эхэлнэ
Европын холбооны 16 улс "Дижитал COVID гэрчилгээ" (EUDCC) -г ашиглаж, иргэддээ улс дамжин аялахад хялбар болгожээ.
Энэхүү ковид пасспорт долдугаар сарын 1 нээс хэрэгжиж эхлэх бөгөөд тус пасспорт нь цаасаар болон дижитал байдлаар гарах аж. Мөн пасспорт дээр тухайн хүний вакцинд хамрагдсан байдал болон өвдөөд эдгэрсэн эсэх талаар мэдээлэл бүгд багтжээ. Түүнчлэн коронавирусээр өвдөөд эдгэсэн хүн вакцины нэг тун хийлгэсэн бол хоёр тун хийлгэсэнтэй адилтгаж үзнэ гэсэн байна. Энэ пасспорт нь Европын холбооны улсууд дотроо аялах боломжийг хөнгөвчлөх аж.
Одоогоор Австри, Бельги, Болгар, Хорват, Чех, Дани, Эстони, Герман, Грек, Латви, Литва, Люксембург, Польш, Португал, Испани зэрэг улс холбогдож анхны гэрчилгээг олгож эхэлсэн гэж Европын Комиссоос мэдээлжээ.
эх сурвалж: bbc.com
Сэтгэгдэл үлдээх