Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь Элон Маскд ямар ашигтай вэ?
Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирсэн явдал нь түүний хамгийн том дэмжигч болох Элон Маскд бас нэгэн ялалтыг түүнд авчирч байгаа юм.
Дэлхийн хамгийн баян эр сонгуулын өдөр Флорида мужид Трамптай хамт өөрийн “Mar-a-Lago” нэртэй амралтын газартаа уулзалдсан байна.
"Америкийн ард түмэн өнөө орой @realDonaldTrump-д өөрчлөлт хийх тодорхой мандат өгсөн" гэж ноён Маск олон нийтийн сүлжээний X платформ дээрээ Трампын ялалт тодорхой болж эхлэх үед ингэж нийтэлжээ.
Палм Бич конвенцийн төвд ялалтын үг хэлэх үеэрээ Трамп хэдэн минутын турш ноён Маскийг сайшааж, ноён Маскийн компаниудын нэг болох “SpaceX”-ийн үйлдвэрлэсэн пуужин амжилттай газардсан тухай ярьж, түүнд баяр хүргэсэн билээ.
Ноён Маск өнгөрсөн долдугаар сард Пенсильвани мужийн Батлер хотод Трампын амийг хөнөөх оролдлого гарсны дараахан Бүгд Найрамдах намыг эрчимтэйгээр дэмжиж эхэлсэн.
Ерөнхийлөгчөөр түүнийг ахин сонгогдоход их хувь нэмэр оруулсан дэмжигчдийн нэг болох технологийн тэрбумтан Элон Маск “Super PAC” буюу Трампын сонгуулын штабд 119 сая доллар (92 сая фунт) хандивлаж байсан.
Тэрбээр сонгуулийн өмнөх сүүлийн долоо хоногуудыг зарим мужуудад Трампд саналаа өгөх хүмүүсийн тоог нэмэгдүүлэхэд зарцуулсан бөгөөд тухайн мужуудын сонгогчид өдөр бүр 1 сая долларын сугалаагаар урамшуулах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Шүүгч хожим нь тэднийг энэ мөнгөн урамшуулал олгох ажлаа үргэлжлүүлж болно гэсэн шийдвэр гаргасан ч 1 сая долларын сугалаа нь хуулийн дагуу маргаан үүсгэсэн юм.
Өөрийн нэр төр, хөрөнгө мөнгө, хөтөлбөрөө Трампын төлөө зарцуулсан ноён Маск Трампыг дахин сонгогдсоны дараагаар олон олон ашиг хонжоог түүнээс олж авах боломж түүнд гарч ирж байгаа аж.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч хоёр дахь удаагаа засгийн газраас гарч буй ашиггүй зардлуудыг урьд өмнөхөөс нь илүү багасгахын тулд ноён Маскийг өөрийн засаг захиргаанд урьж авчирна гэж мэдэгджээ.
Бизнесс эрхлэгч болоод “SpaceX”-ийн эзэмшигч Маск нь засгийн газрын хиймэл дагуулыг сансарт илгээх бизнест аль хэдийн ноёрхсон байгаа ч одоогийн ерөнхийлөгчийн тусламжтайгаар илүү их ашгийг хүртэх боломжтой болж байна.
Ноён Маск Цагаан ордон дахь ойрын холбоотонтойтой болсон учир засгийн газартай харилцах харилцаагаа цаашид улам тэлж түүнийгээ ашиглахыг эрмэлзэж магадгүй юм.
Пентагон болон Америкийн тагнуулын агентлагууд тагнуулын хиймэл дагуулд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ид үед “Space X” компани тагнуулын хиймэл дагуул бүтээх ажлаа эхлүүлээд байна.
Элон Маскийн цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла энэ хооронд Трампын амласан хувийн аж ахуй нэгжүүдэд ирэх дарамтыг багасгах тал дээр Тесла компани үүнээс ихээхэн ашиг хүртэх боломж бүрдэх юм.
Өнгөрсөн сард л гэхэд АНУ-ын Замын аюулгүй байдлыг зохицуулах агентлаг Теслагийн өөрөө жолоодлоготой программ хангамжийн системийг шалгаж байгаагаа зарласан.
Трамп мөн корпорациуд болон чинээлэг хувь хүмүүсийн татварыг бууруулахаа амласан билээ.
Энэ бол ноён Маск амлалтуудаа биелүүлнэ гэж найдаж байгаа нэгээхэн хэсгийн амлалт юм.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: О.Янжинлхам
Сэтгэгдэл үлдээх