Цэс Close

ДУНДАЖ ДАВХАРГА БА ГАЙХАЛ КОРОНА

[cmsmasters_row data_shortcode_id="xxq1xfjfpg" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="s8wq884juv" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="4z00yjvyie" animation_delay="0"]
  • Коронавирус нийгмийн дунд, доод давхаргыг сөхрүүлэх нь. ААН-н 30% нь 8000 орчим ажлын байрыг цомхотгоно гэсэн бол, 68% нь одоогоор хэлж мэдэхгүй нь гэжээ.
  • Баячууд аялалаасаа буцаж ирэхийн тулд хувийн онгоц захиалж, зарим нь үнэтэй агааржуулагч, Эболагийн үеийн хамгаалалтын иж бүрэн төхөөрөмж худалдан авч байна.
  • Нөгөө талд, МҮХАҮТ-н судалгаагаар ирэх 6 сар гэхэд 250.000-300.000 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ.

Ердөө хоёр сарын өмнө гурван найз цуглаад, оскар авсан анхны ази киноны тухай хөөрөлдөж билээ. Нийгмийн бүлэг давхаргын ялгаа, хөндсөн асуудлууд, зүйрлэл, бэлэг тэмдгүүд гээд л. Талбайн баруун талын кофены газар хөл ихтэй, сул ширээ лав олон байгаагүй. Жар хоногийн өмнөх амьдралын энэхүү дүр зураг эдүгээ чамгүй өөрчлөгджээ. Наад зах нь олуулаа цуглаж болохгүй. Цаашилбал, жишээ нь дээрх гурвын нэг болох би гадуур кофе уухаа больсон. Жижиг, дунд бизнесийг чадлаараа дэмжих сэтгэл байвч байрныхаа дэлгүүрээс талх, сүүгээ базаахаас цааш боломжгүй болсных.

Мартсанаас, Ким болоод Пакийн гэр бүлүүд коронаг яажшуухан өнгөрүүлж байхсан бол? Давчуу нүхэнд чихэлдэж амьдардаг Кимийнх лав хэцүүдсэн байх. Пиццаны газар хаагдсан тул хайрцаг нугалах ажил лав олдохгүй. Ажил хайж явж корона тусчихаагүй л байгаасай. Пакийнх бол өөр. Өнөөх өндөр шилэн байшингийн оффис дахь ажилчдаа зад цомхотгоод, цөөн үлдсэн хэдээ гэрээсээ удирдаж байгаа биз.

Кэмбрижийн тайлбар тольд нийгмийн дундаж давхарга гэдэг нь өндөр боловсролтой тухайлбал эмч, хуульч, багш нар гэх мэт ажил орлоготой, ядуу биш, гэхдээ хэт баян биш бүлэг хүмүүсийг хэлнэ гэжээ. Энэхүү тайлбараар бол цайны цагаараа хотын төвийн кофены газар тухлаад, паразитаар далимдуулан нийгэм, улс төрийн байдал, хандлагын тухай ам уралдуулж суусан гурав дээрх давхаргад хамаарах нь.

Яг ямар шалгуураар нийгмийн дундаж давхаргыг тодорхойлох талаар нэгдсэн аргачлал алга. Орлогын үзүүлэлтээр авч үзвэл, латин америкийн ихэнх орнууд нэг хүний өдөрт 10 ам.доллар, Энэтхэгт 5 ам.долларын орлоготой бол дундаж давхаргад хамааруулан тооцдог.

Нийт хүн амд эзлэх дундаж давхаргын хэмжээг тооцохдоо тухайн өрхийн орлогыг хувь тэнцүүлэхээс гадна өрхийн гишүүдийн боловсрол хийгээд орлогоо ямар хөдөлмөр эрхлэн бүрдүүлж буйтай нь жишиж тооцдог аргачлал олон улсад нэлээн өргөн хэрэглэгддэг.

Эдийн засагчдын гаргасан өөр нэг тодорхойлолт харъя.  Дундаж давхарга гэдэг нь ажилгүй болох гэх мэт эрсдлийн үед тодорхой хугацааг даван туулах чадвартай, эдийн засгийн дарамт шахалт дор амьдардаг хэдий ч дараа сарын байрны түрээс, машины зээл, зээлийн картын төлбөрт санаа зовохгүй амьдрах чадвартай нийгмийн бүлэг гэжээ. Мэдээж тодорхой хугацаа нь тодорхойгүй болж үргэлжилбэл дундаж давхаргад хамаарах тухай мөрөөдлүүд салхинд хийсч одох нь мэдээж.

Тогтвортой дундаж давхарга улс орны улс төр, эдийн засгийн хөгжилд дорвитой өөрчлөлтийг бий болгож чаддаг. Тэд сайн сургуульд хүүхдүүдээ сурган, үнэ цэн шингэсэн хүн бэлдэхэд анхаардаг.

Дундаж давхарга гучин хувьд хүрэхэд бие биеэ таньж, нэгдэн Засгийн газартаа тэдний хөлс хөдөлмөр шингэсэн татварын орлогыг нийтийн хэрэгцээ хийгээд аюулгүй байдалд нь зарцуулахыг шаардах хэмжээний хүч бүрэлддэг. Гэхдээ дундаж давхаргын нийгэмд эзлэх бодит хувийг тооцоход олон учир бий. Дундаж давхаргын соёлыг бүтээж чадаагүй бол хангалттай өндөр хувьтай харагдаад ч нэмэргүй. Хуурамч дундаж давхарга улс төрийн тогтвортой байдал, ардчиллын баталгаа болж чадахгүй. Газрын тосныхоо буянаар Венесуэлийн дундаж давхарга 1980-аад оноос эрс өсөж, хүн амынхаа 60 хувь руу дөхсөн. Гэвч гэнэт олдсон санхүүгийн боломж “дундаж соёлыг” бүрдүүлж чадаагүй байж. Дундаж давхарга Засгийн газраа хариуцлагажуулах ямар ч дорвитой алхам хийлгүй явсаар 2006 он гэхэд 40 хувь хүртлээ буурч, дахиад арав гаруй жил өнгөрөхөд бараг сураггүй алга болжээ.

“Аялал жуулчлал зогсмогц буудал маань үйл ажиллагаагаа хааж, бүх хүмүүсээ халсан. Би аюулт тахлаас айж байна. Гэхдээ ажлаа хийж байсан бол амьдрал хамаагүй дээр байхсан” гэж Хөвсгөл зочид буудалд ажиллаж байсан бүсгүй ярив. ОУВС цар тахал дуусахад дэлхийн хүн амын тал нь ажилгүй болсон байна хэмээн мэдэгдсэн. Манай улсын хувьд 2019 оны байдлаар нийт хүн амын гуравны нэг нь ядуурлын шугамаас доогуур буюу сард 166.580 төгрөгнөөс бага хэрэглээтэй амьдарч, цаана нь таван зуун мянган хүн энэ шугамд тун ойрхон явсан судалгааны тайлан бий. Корона нөхцөл байдлыг үлэмж дордуулсан нь мэдээж.

Талбайн баруун талд байрлах Бэнэ нэртэй анх өгүүлсэн кофены газар харин хаагдаагүй байна. Гэхдээ ажиллах цагаа багасгаж, цалингаа бууруулсан гэнэ. Хөлтэй хөөртэй үйлчлүүлж суусан өнөөх гурвын нэг нь цомхотголд өртсөн, нөгөөгийнх нь жижиг бизнесийн орлого үлэмж хэмжээгээр буурсан. Цаашдаа дундаж давхаргадаа зүүгдэж үлдэх боломж хоёр нөхрийнх нь хувьд бүрхэг. Тэгэхээр Бэнэгийн үйлчлүүлэгч цөөрсөн шалтгаан хөл хориогоор хязгаарлагдахгүй нь.

Анд нөхөд минь ээ, бэнэд биеэр уулзаж чадахгүй ч, утас интэрнэтийн хаягууд хэвээрээ шүү. Холбоо харилцаатай, ойр байцгаая аа. Нийгмийн тэгш бус байдлыг хэрхэн багасгах, талбайд усан оргилуур хэзээ барих, сэлэм далайвч буулт нь мэдэгдэхгүй байгаа Ерөнхий сайдаа яах, корона дуусахаар хаашаа салхинд гарах, 108 удаа сунаж мөргөхийн ач тус гээд санаа оноогоо солилцож, хувийн туршлагаа хуваалцсаар байя аа. Хэдүүлээ босно оо.

С.Энхцэцэг

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах