Цэс Close

Дуучин R Kelly хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлж байсан нь тогтооджээ

Америкийн R&B хөгжмийн од, Грэммийн шагналт дуучин R Kelly эмэгтэйчүүдийг хүчиндэж, бэлгийн дарамт үзүүлж байсан хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа билээ.

Зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн шүүх хурлын үеэр есөн эмэгтэй, хоёр эрэгтэй, нийт 11 хүн дуучны эсрэг мэдүүлэг өгч, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа ярьсан бөгөөд Тангарагтны шүүх хоёр хоног хэлэлцсэний эцэст Келлиг буруутай гэж үзсэн байна.

Прокурорууд түүнийг өөрийн эд хөрөнгө, нэр төрөө ашиглан хохирогчдод дуу хөгжмийн замналд нь туслах болно гэж амлан өөртөө татаж байсан гэж буруутгасан бөгөөд хохирогчдын зарим нь тухайн үед насанд ч хүрээгүй байжээ.

Роберт Силвестер Келли буюу R Kelly-г Америкийн хууль санаачлагч Жэймс Роберт Манны хууль буюу биеэ үнэлэлт, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн  гэж үзсэн бөгөөд түүнд олон арван жил хорих ял оноох магадлалтай байна.

R Kelly нь 1990-ээд онд алдар нэрд хүрсэн бөгөөд "I belive I can fly" дуугаараа 1998 онд гурван "Грэммийн шагнал" хүртжээ. Мөн тэрээр мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглодог анхны хөгжимчин юм байна.

Эх сурвалж: cnn.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах