Цэс Close

ДЦС-4 ТӨХК-ийн баруун урд автозамыг өнөөдрөөс түр хаана

ДЦС-3, 4 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр дэх Эрчим хүчний гудамж буюу ДЦС-4 ТӨХК-ийн баруун урд автозамд 2025 оны 4-р сарын 18-ны 23.00 цагаас 2025 оны 4-р сарын 25-ны 23.00 цаг хүртэл хэсэгчлэн хаана.

Энэ ажлын хүрээнд тус замд 100м урт авто замыг хэсэгчилж хаах бөгөөд барилга угсралтын ажил хийх явцад замын хажуугаар гаргасан түр замаар зорчино гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах