Цэс Close

Дэвон Скоттыг 2 сая төгрөгөөр торгож, ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг дуустал МСБХ-ны үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасжээ

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн шигшээ цувралын эхний тоглолт өчигдөр Хасын Хүлэгүүд, Бишрэлт Металл багийн хооронд болсон. Энэ үеэр Бишрэлт Металл багийн тоглогч Дэвон Скот Хасын Хүлэгүүд багийн тамирчин А.Азбаярын дагз руу цохиж, спортын бус алдаа гаргасан билээ.

ТУс асуудалтай холбогдуулан "Бишрэлт Металл баг"-ийн Удирдах зөвлөлөөс Дэвон Скотыг дараагийн хоёр тоглолтод оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн гэрээний дагуу арга хэмжээнүүд авна гэдгээ мэдэгдсэн байна.

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос өчигдрийн тоглолтын асуудлаар шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал,

  1. Зөрчил гаргагч “Бишрэлт Металл” багийн тоглогч Дэвон Скотгыг Үндэсний дээд лигийн тэмцээн зохион байгуулах журмын Хавсралтын 1.4, 1.8, 1.10, 1.16, 1.17-д заасан ноцтой зөрчил гаргасан тул 3.3.1.1 болон 3.3.2-т зааснаар 2026 оны нэгдүгээр сарын 1-нийг дуустал хугацаанд Холбооноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг хасах, 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох,
  2. Зөрчил гаргагч “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч Алтангэрэлийн Азбаярыг Үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах журмын Хавсралтын 1.4-т заасан зөрчил гаргасан тул Хавсралтын 3.2.1.1 болон 3.2.1.2-т зааснаар 1 (нэг) тоглолт өнжүүлэх, 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгохоор болжээ.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах