Цэс Close

Дэлхийн хамгийн муухай хэлийг тодорхойлсон Google уучлалт гуйлаа

Google хайлтын системээр “Дэлхийн хамгийн муухай хэл” гэж бичээд хайвал Каннада гэх хэл гарч ирж байжээ. Энэ бол Энэтхэгийн Карнатака мужийн иргэдийн хэл юм байна. Дэлхий даяар тус хэлээр ойролцоогоор 40 сая орчим хүн энэ хэлээр ярилцдаг ажээ.

Ийнхүү Дэлхийн хамгийн муухай хэл гэх тодотгол зүүсэн хэлний эзэд болох Энэтхэгийн Карнатака мужийн удирдлага Google компанид хандан гомдол гаргажээ. Удалгүй Google-ийн удирдлага албан ёсоор уучлалт гуйсан байна.

Гэлээ ч нэгэн хэрэглэгчийн мэдэгдснээр бол одоо Google-д “Энэтхэгийн өмнөд нутгийн хамгийн муухай хэл” гэж хайвал өнөөх хэл мөн л гарч ирж байгаа гэнэ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах